Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын далай 2016” өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ.
Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болж байна. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид өргөнөөр оролцож байгаа юм.
Худалдаа 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!