Мөнгөн ус нь дэлхийн царцдаст голдуу киноварь буюу шунх (мөнгөн усны сульфид) байдлаар тохиолддог. Цэвэр шунх (вермилион) буюу мөнгөн усны сульфидыг гаргаж авахад киноварийг (байгалийн эрдэс) ангижруулж гаргаж авсан мөнгөн усыг хүхэртэй үйлчлэх замаар гарган авдаг.
Киноварийн нарийн тоос, үртэс нь амьсгал болон хоол боловсруулах замаар орсноор эрүүл мэндэд асар их хортой нөлөөлөл үзүүлдэг аж.
Өдрийн гэрэл, халууны шил, даралтны аппарат, агаарын даралт хэмжигч барометрт мөнгөн ус агуулагддаг байна.
Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс мөнгөн усны хордлогоос сэргийлэх талаар зөвлөмж бэлтгэснийг хүргэж байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!