2021/07/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.34₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
19:00
S30
21°
20:00
S30
20°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
16°
00:00
S29
15°
01:00
S29
15°
02:00
S26
15°
03:00
S26
14°
04:00
S26
14°
05:00
S26
13°
06:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
 

Америкийн худалдааны танхимын есдүгээр сарын уулзалт өнөөдөр боллоо.  Энэхүү уулзалтад АмЧам-ийн гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаадын худалдааны танхим, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй оролцогч оролцсон юм. Америкийн худалдааны танхимаас зохион байгуулдаг тус уулзалтаар танхимын гишүүд Монголын эдийн засгийн байдал, бизнес эрхлэх орчин болон хэрхэн сайжруулах талаар санал солилцов.

Энэ сарын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урилгаар оролцож, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд эн тэргүүнд макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд таатай орчныг бүрдүүлэхэд бид тодорхой алхмуудыг хийнэ.

Үүний нэг нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж байгаа. Тус зөвлөл нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад үүссэн дарамт шахалт, хууль бус шаардлага, түүнчлэн харилцан ойлголцохгүй байгаа зүйлсийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын түвшинд судалж, шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилготой” гэлээ. 

 

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта хэлэхдээ “АмЧам Монгол нь Монголд бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн” байна гэв. Тэрэээр хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын гэрээний бүрэн дүүрэн хэрэгжилтийг хангах нь чухал гэдгийг дахин тэмэглэв.

Харин АмЧамын гишүүд  дотоодын эдийн засагт бодит өөрчлөлт хийхийн тулд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж байлаа. Мөн гадаад, дотоодын бизнесийн орчныг сайжруулах нь хамгийн чухал гэдгийг дурдаад эдийн засагт үүссэн хүндрэл зарим талаар боломжийг бий болгодог гэдгийг онцолж байв.

Тухайлбал чөлөөт бизнес эрхлэх нөхцөл, ил тод байдал, хөрөнгө оруулалтыг татах зэрэг боломжийг ашиглахыг Монгол Улсын Засгийн газарт уриалсан юм. 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяраас оролцогчид зарим асуултад хариулт авсныг тоймлон хүргэж байна. 

Н.Энхбаяр: Засгийн газар компаниудын татварыг нэмэх бодлого барихгүй

-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зардлыг танах зорилгоор татвар нэмэгдүүлэх санал оруулсан байсан. Энэ нь дахин сөхөгдөх үү. Компаниудын татварт ямар өөрчлөлтүүд орох вэ?

-Зардлыг бууруулах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар тодорхой саналуудыг оруулсан байсан. Гэхдээ үүнд хувь хүний татвартай холбоотой хэд хэдэн заалт орсон байснаас биш компаниудын татвартай холбоотой асуудлыг хөндөөгүй байсан. Мөн Засгийн газар аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбоотой  татварыг нэмэгдүүлэх бодлого барихгүй. 

-Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талаар зарим арга хэмжээг авна гэсэн. Тэгвэл нэгэнт орж ирсэн буюу урт хугацаанд Монголд хөрөнгө оруулж буй гаднын хөрөнгө оруулагчдаа дэмжих талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Бизнесийн орчныг яаж эерэг болгох, үйл ажиллагааг нь хэрхэн дэмжих талаар бид байнга санал солилцдог. Дэлхийн банкны зүгээс ч жил бүр Монголд бизнес эрхлэх ямар талаар тайлан гаргаж байгаа. Үүнд жилээс жилд шалгуур үзүүлэлтүүдийн зарим нь эерэг болж, зарим нь муудаж байна.

Тиймээс тааруу байгаа үзүүлэлтүүдийг сайжруулах талаар Засгийн газар анхаарч ажиллана. Нэг дор бүхий л зүйлийг сайжруулах боломж байхгүй. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Одоогоор хөрөнгө оруулалт байхгүйн улмаас хөдөлж чадахгүй байгаа хэд хэдэн төсөл бий. Эдгээрийг сайтар судлан Монголын эдийн засагт томоохон эерэг өөрчлөлт авчрах төслүүдийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэх юм.

АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүулэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны таюшмуудыт нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Уулзалтын зургаас

Гэрэл зургийг mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
x