Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Поло тэмцээнд Британийн баг түрүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Британи, Монголын армийн поло тэмцээн “Хаан Поло Клуб”-д Бямба гарагт болж өндөрлөлөө. Тэмцээнд Британийн баг 8 оноогоор тэргүүлж, Монголын баг 2 оноогоор удаалсан байна.

Энэ удаагийн тэмцээнд Их Британийн Ерөнхий Сайд асан Винстон Черчиллийн жич (ачийн хүү) оролцсноороо онцлог байв.

2015 онд Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны оролцоотойгоор Хэнтий аймгийн цэргийн баазад анхны хамтарсан бэлтгэл хийж байв. Удалгүй Монгол армийн баг Их Британи улс дахь Сандхерст Хатан Хааны Цэргийн Академид сургуулилт хийснийхээ дараа алдарт Guards Polo Club-д анхны томоохон тэмцээндээ оролцож байжээ. 


Монголын эзэнт гүрний түүхэнд морьтон дайчид байлдааны сургуулилтад бог малын толгойн ясаар наадгай хийдэг байсан нь 12-р зууны сүүлээр Ил хаант улсын өмнөх Персэд боловсронгуй хэлбэрээр нутагшсан байдаг. Улмаар 15-р зуунаас эхлэлтэй Энэтхэг дэх Могул тэргүүтний аян дайны дараа тус улсад поло тоглоом түгэн дэлгэрч, дүрэм нь дахин шинэчлэгдэж байжээ.

Харин 1860-аад онд Британийн морин цэргийн хороо Энэтхэгийн Гималайн нурууны Манипур мужид 12 морьтон поло тоглож байхтай анх учирч, тэр цагаас эхлэн Британийн цэргүүд энэхүү эрэмгий спортод хөл тавьж байсан түүхтэй.  

Поло тэмцээн

Гэрэл зургийг: Их Британийн Элчин Сайдын Яам

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг