Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өнөөдөр нээгдлээ.
Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 20-ныг хүртэл зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үүнээс гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!