Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн том шагнал гэж хэлж болох сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн наймдахь удаагийн шагнал гардуулах ёслол энэ сарын 9-ний орой “Улаанбаатар” зочид буудалд боллоо.
Уг арга хэмжээнд сэтгүүл зүйн салбарт зүтгэж яваа сэтгүүлчдээс гадна ахмад үеийнхэн, энэ салбарынхныг төрүүлдэг эрдэмтэн багш нар, улс төр, бизнесийн салбарын төлөөллүүд хуран цугларсан байв.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслол нь Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн баяртай давхцаж байснаараа онцлог болов.
Ийнхүү сэтгүүлчдийн бүтэн жилийн хүч хөдөлмөр, уран бүтээлээ сойсон уралдааны дүн гарч шилдгүүдээ тодрууллаа. “Балдорж” шагналын эхний аравт:
Харин 2016 оны “Балдорж” шагналтнаар “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ тодорлоо. Түүний шагналыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.
Төрийн тэргүүнээс шагнал гардсан Ц.Цэвээнхэрлэн "Би Ц.Балдорж эрхлэгчээсээ байгаль орчны сэдвийг өвлөж авсан. Байгалиа хамгаална гэдэг сэтгэл шаардсан ажил. "Өнөөдөр"-ийнхөө 20 жилийн ойгоор энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хамгаалъя гэдэг эрхлэгчийнхээ үгийг л хэлмээр байна" гэлээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!