Монголын бурхан шашинтны Гандантэгчинлэн хийдэд бумбаны их тахилга боллоо.
Энэхүү тахилга нь Гонгор, Намсрай, Замбал бурхны үүднээс бүтээсэн бумбыг тахих ёслол юм.
Гонгор, Намсрай, Замбал бурхныг ертөнцийн хүмүүнийг үгүйрэх хоосрохын аюулаас гэтэлгэх эрдэм үйлстэй гэж үздэг байна.
Бумбын тахилгыг 1937 оноос өмнө дэлгэр сайхан зохион байгуулдаг байсан боловч хэлмэгдүүлэлтийн дараагаас 1990-ээд оныг хүртэл зогссон. Шашин дэлгэрсэн цагаас хойш жил бүрийн намрын эхэн сард зохион байгуулж, 2007 оноос хойш бүр ч өргөн дэлгэр тахидаг болсон байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!