ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Олимпд амжилт гаргасан мундаг бүсгүйн их спортын замналд нь амжилт хүслээ
iKon.MN
Олимпийн наадамд амжилт гаргасан мундаг бүсгүйг ирсэн даруйд нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь албан өрөөндөө мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгийн хамт угтан авч уулзлаа.
БСШУС-ын сайд Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм.
Уулзалтад дасгалжуулагч багш Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч МУГТ Ц.Шаравжамц, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон болон бусад албаныхан оролцож түүнд баяр хүргэлээ.
Фото сурвалжлага
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

