Олон улсын монголч эрдэмтний XI Их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр Төрийн ордонд болж байна.
Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож байна. Үүнээс 12 орны 19 төвийн 30 нь залуу судлаач байгаа юм.
Эрдэмтэд “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлж эхэллээ.
Олон улсын монголч эрдэмтний XI Их хурлаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Их хурлыг iKon.mn ШУУД дамжуулж буйг ЭНД дарж үзнэ үү.
Гэрэл зургийг mpa.mn