2018/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,454.05₮
B12
УЛААНБААТАР
19°
|
15°
B12
УЛААНБААТАР
21°
|
11°
B34
УЛААНБААТАР
22°
|
10°
23:00
S26
14°
00:00
S26
14°
01:00
S26
14°
02:00
S26
13°
03:00
S28
12°
04:00
S44
11°
05:00
S44
10°
06:00
S44
10°
07:00
S44
12°
08:00
S44
13°
09:00
S44
15°
10:00
S44
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

MIT-ийн хөтөлбөрт хамрагдсан Монгол оюутнууд 10 шинэ АППЛИКЕЙШН санаачилжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 11
IKON.MN
 

“MIT-Монгол” санаачлагын хүрээнд дэлхийд тэргүүлэгч Массачусетсийн Технологийн Институтийн судлаачид энэ жил манай улсад айлчилж “Global Startup Labs” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл энэ хөтөлбөрт хамрагдсан 10 багийн 40 оюутан өнөөдөр Шинжлэх Ухааны Паркт найман долоо хоногийн турш өөрсдийн хөгжүүлсэн мобайл аппликэйшний шийдлийг танилцуулах “DEMO day” өдөрлөгт оролцож байна.

Тэд энэ зун MIT-ийн судлаачдын найман долоо хоногийн курс сургалтад өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хамрагдсан юм. 

Залуучуудын санаачилгыг шүүхээр Инфинит Солюшнс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б. Габит,  Монголын Бизнесийн Зөвлөл (BCM)-ийн Гүйцэтгэх захирал Ч. Мэргэн, "Шинжлэх Ухааны Парк-Мэдээллийн Технологи"-ийн Инноваци, технологийн төвийн захирал Д. Батхуяг, Ай Ти Зон ХХК-ийн Программ хангамжийн газрын дарга Б. Нямцэрэн, "Монгол ID" ХХК-ийн захирал М. Халиунбат, Startup Mongolia-ийн багийн гишүүн, Дэлхийн Банкны МХТ, энтрепренершип, инновацийн зөвлөх Г. Энхболор, Терра Экспресс ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал, энтрепренер Ш. Алтанбагана зэрэг шилдэг залуус ажиллаж байна.

Мөн бүх багууд өнөөдрийн уулзалтаар өөрт хэрэгтэй хөрөнгө оруулагч, хамтран ажиллах сонирхолтой хүмүүстэй холбоо тогтоож, бизнесээ цаашид үргэлжлүүлэх боломжтой. 

“DEMO day” хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт таван баг өөрсдийн мобайл аппликейшнээ танилцуулсан юм. Танд залуусын санаачилсан онцлох аппликейшнүүдийг танилцуулъя.

Олон мянган оюутны асуудлыг шийдвэрлэх "BOOQ" аппликейшн
 

Үйл ажиллагааны салхийг хагалж BOOQ багийнхан гарч ирлээ. Оюутнууд хуучин номоо бие биедээ худалдах, шинэ ном худалдан авах, номны талаар хэлэлцүүлэх хийх, өөрсдийн санал бодлоо хуваалцах зэрэг олон боломжийг энэ аппликейшн хэрэглэгчиддээ олгоно. 

Монголд 170 мянга гаруй оюутан байгаа бөгөөд тэд номтой холбоотой тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд энэ аппликейшнийг хэрэглэх боломжтой хэмээн тус багийнхан онцолж байлаа. 

Тэд одоогоор аппликейшний шийдлээ боловсронгуй болгосон бөгөөд цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, санхүүгийн тооцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа ажээ. 

Хөгжмийг интерактив байдлаар сонсох "AIR BEAT" аппликейшн
 

Тэдний бүтээлийг хамгийн түрүүнд туршиж үзмээр санагдлаа. Учир нь энэ залуус хөгжмийг интерактив байдлаар сонсох боломжийг олгох сонирхолтой Air Beat аппликейшнийг хөгжүүлж эхлээд байна. 

Товчоор бол хөгжмийг хялбар байдлаар өөртөө тохируулж, шинээр зохиож зарж болдог платформ бүтээх, хөгжмөө маш энгийнээр тоглож болдог төхөөрөмж хийж байгаа ажээ. 

Тус багийнхны зохион бүтээсэн төхөөрөмж нь гар утастай холбогдож хүссэн аян дээр хүссэн хэмнэлийг тань оруулна. Та харин өөрийн хэмнэл нэмсэн аяа бичиж авч цааш нь дамжуулах боломжтой.

Танилцуулгын үеэр тэд хөгжмийн дундуур цохилт оруулж сонсгосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд төрүүллээ. 

“GAME GER” олуулаа хөгжилдөх боломж олгоно
 

Тоглоом бол хөгжүүлэгчдэд асар их боломж, мөнгө авчирдаг зүйл. Гэвч Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байгаа.  Энэ цоорхойг ашиглан “Game ger” аппликейшнийг санаачлаад байна. 

Бид олуулаа байхдаа ихэвчлэн хөзөр, лонх эргүүлэх гэх мэт тоглоом тоглодог.  Тэгвэл энэ тоглоомуудыг цахим хувилбарт оруулж, олуулаа тоглох боломжтой аппликейшнийг тэд хөгжүүлж байна.  Монголд бүтээгдсэн гар утасны өөр тоглоомуудаас интернэтгүй орчинд ажиллах боломжтой, олон тоглоомыг нэгтгэсэн зэргээрээ давуу талыг бий болгожээ. 

Тэдний танилцуулганд шүүгчдийн нэг  Инфинит Солюшнс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б. Габит өндөр үнэлгээ өгсөн бөгөөд үзэгчдийн хувьд ч ихээхэн сонирхож байгаа нь харагдлаа. 

...

Зурны турш явагдсан хөтөлбөрийн талаар “Game ger” багийн гишүүн Г.Энх-Амар “Стартапыг хэрхэн эхлүүлэх талаар бид мэдлэгтэй боллоо. Магадгүй бид бүтэлгүйтсэн ч ахин босож ирж болно.  Технологийн чиглэлийн оюутан учраас бизнесийн чиглэлээр олгосон мэдлэг нь их тус болж байна” хэмээн үнэлсэн юм. 

“DEMO day” өдөрлөг үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн Khot, Staqo, Bolzoo, ITrip, UVR, Zaalаndaa!!, Openee зэрэг багийнхан аппликейшнээ танилцуулж, шүүгчид шилдгийг шалгаруулан 2.5 сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулна.

x