Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"МЭРГЭЖЛИЙН" засаг ямар МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС БҮРДЭВ?

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэ Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайдтайгаа нийлээд нийт 16 гишүүнтэй.  Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа ороод эхний долоо хоногтоо явж байна.

Бүтэн бүрдсэн "Мэргэжлийн" гэх тодотголтой гүйцэтгэх засаглалын гишүүдийг нас, мэргэжлээр нь ангилан харвал дараах сонирхолтой тоонуудыг харж болохоор байна. 

Мэргэжлийн засаг нийт таван эдийн засагчтай, таван хууль, эрх зүйчтэй, таван инженертэй байх юм. 

Үүнээс үзвэл эдийн засгийн хүндрэлтэй энэ үед таван инженер гүйцэтгэх засаглалд тооцоолол хийж, ажлыг урагшлуулах бол, таван эдийн засагч баялгийг бий болгон хуваарилалт хийж, таван хууль эрх зүйн мэргэжилтнууд ажлыг хуулийн дагуу явуулах нь. 

Мөн энэ шинэ засаг гурван улстөр судлаачтай. 

Мэргэжлийн гэх тодотголтой засгийн газарт ЭДИЙН ЗАСАГЧ, ИНЖЕНЕР, ХУУЛЬЧ гэх мэргэжилтэн сайд нар цуглажээ

Тэгэхээр эдийн засгийн хүнд үед Мэргэжлийн гэх тодотголтой засгийн газарт ЭДИЙН ЗАСАГЧ, ИНЖЕНЕР, ХУУЛЬЧ гэх мэргэжилтэн сайд нар цугладаг юм байна. 

Насны хувьд энэ Засгийн газарт 70-аад оны долоо, 60-аад оны есөн сайд байгаа юм. Үүнээс үзвэл 29 дэх Ерөнхий сайдын танхимд 50-аад оныхон байхгүй. 

Харин МАН сөрөг хүчин байхдаа хамгийн ихээр эсэргүүцэж явсан УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хийж болохгүй гэх үзлээ умартан Мэргэжлийн Засгийн газрын 50 хувийг нь "давхар дээлтэй" нөхдөөр дүүргэжээ.

 

Тэр тусмаа төв талбай дээр дээл өмсөн жүжигчилсэн жагсаал зохион байгуулж асан Ж.Мөнхбат өөрөө Монгол Улсын сайд,  хэрэг эрхлэх газрын дарга болж засгийн ажлыг төвхнүүлэх болсон нь улстөрч хүний үг, үйлдэлд итгэж болохгүйг дахин нотолж байна. 

Ингээд Ж.Эрдэнэбатын "Мэргэжлийн" гэх тодотголтой гүйцэтгэх засаглалын гишүүдийн боловсрол, мэргэжил, настай нь танилцъя. 

МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

- МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын гишүүдийн ДУНДАЖ НАС: 47.6 

- МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын ХАМГИЙН ЗАЛУУ сайд  37 настай

- МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын ХАМГИЙН АХМАД нь 56 настай

 

- МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ МЭРГЭЖИЛ: ЭДИЙН ЗАСАГЧ, ИНЖЕНЕР, ХУУЛЬЧ, ЭРХЗҮЙЧ

- МЭРГЭЖЛИЙН Засгийн газар дахь ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ: 12.5%


 


- МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын "ДАВХАР ДЭЭЛТЭЙ" гишүүд 50%-г нь эзэлж байна

ДЭЛГЭРЭНГҮЙ:

  Салбар Засгийн газрын гишүүн Боловсрол Мэргэжил Төрсөн он Нас Хүйс УИХ-ын гишүүн эсэх
1 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Удирдлагын академи, Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр. Эдийн засагч 1973 43 эр УИХ-ын гишүүн 
2 Шадар сайд У.Хүрэлсүх Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төр судлаач, Эрх зүйч 1968 48 эр УИХ-ын гишүүн асан
3 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Ж.Мөнхбат МУИС-ийн Улстөр судлалын ангийг нийгмийн ухааны багш, улс төр судлаач  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш 1979 37 эр УИХ-ын гишүүн 
4 Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Оюунхорол Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр, Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор Математикийн багш, Эрх зүйч 1963 53 эм УИХ-ын гишүүн 
5 Гадаад харилцааны яам Ц.Мөнх-Оргил  Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, АНУ-ын Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистр. Хуульч, эрх зүйч 1964 52 эр УИХ-ын гишүүн 
6 Сангийн яам Б.Чойжилсүрэн ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр төгссөн. Автоматикч телемеханикч 1970 46 эр УИХ-ын гишүүн 
7 Хууль зүй, дотоод хэргийн яам С.Бямбацогт Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Голландын Мастрихтын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр. Эдийн засагч, хуульч, эрх зүйч, 1974 42 эр УИХ-ын гишүүн
8 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам П.Сэргэлэн 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсчээ. Эдийн засагч 1971 45 эр УИХ-ын гишүүн бус
9 Батлан хамгаалах яам Б.Бат-Эрдэнэ Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр Хуульч 1964 52 эр УИХ-ын гишүүн 
10 Барилга, хот байгуулалтын яам Г.Мөнхбаяр ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй Барилгын инженер  1964 52 эр УИХ-ын гишүүн бус
11 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ж.Батсуурь Братислава хотын Техникийн их сургуулийг төгссөн.  Барилгын инженер- эдийн засагч 1960 56 эр УИХ-ын гишүүн асан
12 Зам, тээврийн хөгжлийн яам Д.Ганбат Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультетийг "Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт" мэргэжлээр төгссөн  "Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт"  1960 56 эр УИХ-ын гишүүн бус
13 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ц.Дашдорж Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер  1967 49 эр УИХ-ын гишүүн асан
14 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Н.Номтойбаяр АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр  төгссөн. Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр Улстөр судлаач, инженер 1978 38 эр УИХ-ын гишүүн 
15 Эрчим хүчний яам П.Ганхүү  МУИС-ийн Эдийн засгийн сургууль,  Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн мастер, Австралийн Сиднейн их сургуульд мөн мастерийн зэрэг хамгаалсан байна.   Эдийн засгийн магистр зэрэгтэй,  Эрчим хүчний эдийн засагч 1976 40 эр УИХ-ын гишүүн бус
16 Эрүүл мэндийн яам А.Цогцэцэг  Анагаах ухааны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн.  Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Анагаах ухааны доктор, клиникийн профессор Хүний их эмч  1962 54 эм УИХ-ын гишүүн бус