RE/MAX Mongolia -аас сар бүр зохион байгуулагддаг “We Are Remax” 7-р сарын уулзалт, спортын арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт Nukht Corporate Hotel and Resort-д зохион байгуулагдаж, RE/MAX Mongolia-ийнхан гэр бүлийн гишүүдийн хамтаар нэгэн өдрийг хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн өнгөрүүллээ.
RE/MAX-ийн найман брокер оффисын 100 гаруй агентууд хоорондоо мэдээлэл солилцох, олон улсын болон дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс шинээр сурсан мэдсэн бусадтайгаа хуваалцах, туршлагаа солилцох, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уламжлал болсон 8 р сарын арга хэмжээнд нийт RE/MAX-чууд гэр бүлийнхэнтэйгээ хүрэлцэн ирсэн нь энэ удаа тун сайхан халуун дулаан уур амьсгалаар дүүрэн болж чадсан юм.
Компанийн хувьд ажиллагсад нэгэн гэр бүл шиг хамтдаа ажиллаж, суралцаж, хөгжилдөж, харилцан ярилцаж, нэгэн соёлыг хамтдаа бүтээх нь компани урт хугацаанд оршин тогтнохын нэгэн үндэс байдаг билээ. Ремаксын эрч хүчтэй залуус энэ соёлыг гайхалтай бүтээж чадаж байгаа шинэ үеийн компани, хамт олон гэж сэтгүүлч миний хувьд боддог.
6 сард болсон Ази Номхон Далайн орнуудын Хөрөнгө Оруулалтын чуулга уулзалтанд оролцоод ирсэн RE/MAX Best оффисийн Брокер/Эзэмшигч Б.Батмөнх, RE/MAX Infinity оффисийн Брокер/Эзэмшигч Д.Мөнхтүвшин, RE/MAX Central оффисийн агент Г.Одбаяр нар Олон улсын хөрөнгө оруулалтын боломжууд, түүний явагдах процессийн талаар сургалт хүргэсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй агентуудын хувьд сонирхолтой, мэдээллээр дүүрэн байж чадсан юм.
Үүний дараагаар, МУИС-ийн багш, доктор, эдийн засагч, хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Ч.Хашчулуун тус арга хэмжээнд урилгаар хүрэлцэн ирж, RE/MAX Mongolia-ийнхантай Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон түүний үл хөдлөх хөрөнгийн салбарт нөлөөлөх нөлөөллийн талаар үнэ цэнэтэй мэдээлэл хуваалцаж, нээлттэй ярилцсан юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал хэдийгээр бодитой байгаа ч РеМаксын залуус хямралыг боломж талаас нь харж олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсээр байгаа билээ.
Үүний дараа чөлөөт арга хэмжээний хүрээнд болсон спорт арга хэмжээ тун халуухан тун өрсөлдөөнтэй болсон гэж хэлж болно. Бөмбөгтэй Буухай тэмцээнд хурд хүчээ сорин өрсөлдсөн 8 брокер оффисоос РеМакс Централын цэнхэр багийнхан түрүүлсэн бол, багийн тэвчээр, шөрмөс, шалгасан Олс таталтын тэмцээнд РеМакс Инфинити шар багийнхан тэргүүлж, хүн тэрэг хөгжилтэй, авхаалж сорьсон тэмцээнд РеМакс Централ цэнхэр багийнхан дахин тэргүүлж , сүүл булаалдах багийн хурд сорьсон тэмцээнд Ремакс Реалти баг түрүүлж багийн нийт дүнгээр RE/MAX Realty оффисийн баг маань найман оффисоо тэргүүлэн ялагч болсон юм.
Шилдэг стиль имижийг бүрдүүлсэн агентаар РеМакс Партнер оффисын Идэрболд нийт Ремаксынхны 65% ийн саналаар шалгарчээ.
RE/MAX Mongolia нь, энэ оны эхний хагасын байдлаар 8 брокер оффис, 100 гаруй агенттайгаар Улаанбаатар хотын бүхий л цэгт хүрч ажиллаж байгаа бөгөөд 40 тэрбум гаруй төгрөгний борлуулалттай ажиллажээ. Тэд энэ оны эцэс гэхэд 12 брокер оффис, 150 гаруй агенттай болох зорилт тавин ажиллаж байна.
RE/MAX-ЫНХАН БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАН ХАМТДАА ТУН ХУРДТАЙ УРАГШИЛСААР, ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ ИЛҮҮ ИХ ОЙРТСООР БАЙНА.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!