Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ази, Европын удирдагчид ДЭНЖ ХОТОЙТОЛ наадлаа

ikon.mn
2016 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

                -Өдрийн сурвалжлага-

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн бэсрэг наадам “Чингисийн хүрээ” цогцолборт боллоо.

Монголчууд бүтэн хоёр жилийн турш бэлдсэн өндөр дээд хэмжээний арга хэмжээндээ уригдан ирсэн зочдод зориулж эрийн гурван наадам, урлагийн тоглолт үзүүлж, хүндэтгэлийн зоог барьсан юм.

Наадмын нээлтэнд нийт 51 орны төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд, хэвлэлийнхэн оролцов. Бэсрэг наадам Н.Жанцанноровын “Бурхан Халдун Уул” хөгжмөөр эхэлж, түүний дараа Төрийн есөн хөлт цагаан тугийг наадмын төв талбайд залах ёслол боллоо.

Туг залсны дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадамчин олонд хандаж үг хэллээ. Тэрбээр Францад болсон халдлагад гүн эмгэнэл илэрхийлээд, өглөө болсон хурлаар АСЕМ-ын орнууд Терроризмын эсрэг мэдэгдэл гаргасан тухай дуулгав.

Зочид төлөөлөгчдийг наадам үзэж байх хооронд тайзны ард талын уулын энгэрт таван хошуу мал бэлчиж, торгоны зам, хурдан морины хүүхдүүдийн үзүүлбэр явж байсан нь уул тал тэр чигтээ театр болсон мэт мэдрэмжийг төрүүлж байлаа.

Бэсрэг наадмын нээлтийг шууд дамжуулсныг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

“Чингисийн хүрээ” цогцолборын эргэн тойронд...видеог үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Хүндэтгэлийн гэрт байрлуулсан 51 орны төрийн тэргүүний уран зургийн талаарх видеог үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Бэсрэг наадам 21:00 цагийн үед дуусаж, зочид төлөөлөгчид Улаанбаатар хотын зүг хөдөллөө.

Ингээд бэсрэг наадмаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Гэрэл зургийг "Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо"


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ҮГ ХЭЛЭХИЙН ӨМНӨ... 
 
ТӨВ ТАЙЗНЫ ӨМНӨ ТӨРИЙН ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ЗАЛАХ ЁСЛОЛ БОЛЖ БУЙ НЬ
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ НАР
 
ГЕРМАНЫ КАНЦЛЕР АНГЕЛА МЕРКЕЛЬ ТЭРГҮҮТЭЙ ТӨР ЗАСГИЙН УДИРДАГЧИД ТӨВ АСАРТАА ТУХАЛЖ, НААДАМ ҮЗЭХИЙН ӨМНӨ

 

 

 

 
 
 
 
 
 
"ЧИНГИСИЙН ХҮРЭЭ" ЦОГЦОЛБОР
 
 
УРЛАГИЙН ТОГЛОЛТУУД
 
 
 
 
 
БӨХЧҮҮД
 
 
 

 

БУСАД ЗУРГУУД
 
 
 
 
 
 
 
 
 

Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа