Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төрийн түшээдийн өмссөн дээл хувцас олны анхаарлыг татдаг.
Энэ жил Ерөнхийлөгч зэсэн өнгөтэй дээлээр "гангарсан" бол шинэхэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улбар шаргал өнгөтэй дээлээр гэргийтэйгээ ижилсжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөх тэнгэрийг билгэдсэн өнгөтэй дээл өмссөн бол ээж хүү гурав хантааз, дээлний өнгөө хослуулсан байлаа.
Харин Батлан Хамгаалахын сайд Ж.Цолмон гэр бүлийн хамт орос хувцсаар /костюм, даашинз/ гоёсон байв.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!