Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ч.Сайханбилэг Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар өнөөдөр томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө. 

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын санаачлан эхлүүлсэн ажлуудын талаар танилцууллаа.

Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, АСЕМ-ын уулзалт, зуны олимп, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг ойрын үед анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг онцлоод ажлын өндөр амжилт хүслээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг гэр өргөөндөө хүлээн авч уулзан Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг