Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 12.40 цагт УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн (НИТХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрог) санал авах байранд саналаа өглөө. Санал авах тус байр нь Удирдлагын академид байрлаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Нар хур тэгширсэн зуны энэ сайхан өдөр монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байна.

Нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай явуулж дуусгалаа. Ард иргэдийн минь сонголт мэргэн байх болтугай. Ирэх дөрвөн жилд Монгол орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж хэллээ.

Санал авах энэ байранд 2,202 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 22,4 хувь нь саналаа өгөөд байгаа аж.

ФОТО

Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг