ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/18-НД НИЙТЛЭГДСЭН
20-ноос Нисэх, 013-р цэргийн анги, Цэргийн хотхон орчмын халуун усыг хаана
iKon.MN
Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн энэ сарын 20-ноос долоодугаар сарын 5-ны хооронд Нисэх, Буянт-Ухаа-1, 2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчмын халуун усыг хаана.
"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

