Монсудар хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй "Зуныг номтой өнгөрүүлцгээе" уриатай үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн үеэр "Адмон" компанийн захирал Р.Энхбат хэлэхдээ "Зун болж байна. Хүмүүс амралт, зугаалгаар явах өдрүүд эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор бид амралт, зугаалгаар явах, гэртээ амарч байхдаа ч гэсэн нэг ширхэг ном ч болтугай уншиж байгаасай хэмээн уриалан энэхүү "Зуныг номтой өнгөрүүлцгээе" арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид "Дэлхийн бестселлер", "Хээрийн гал тогоонд", "Хөтөч, орчуулагч нарт", "Залуусын ширээнд" гэх мэт 9 багц номыг бэлтгэсэн.
Ном бол өөрөө хэрэглээ. Гэхдээ манай улсад ном нь хэрэглээ болж хөгжөөгүй байна. Бидний хувьд бизнесийн эрх ашгаа бодож, номоо багцлан зарах эсвэл иймэрхүү арга хэмжээг зохион байгуулаагүй юм шүү. Харин хүмүүс гэртээ, модны сүүдэрт, хөдөө орон нутагт явж байхдаа ном унших хэрэглээг бий болгох зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг.
Эцэст нь хэлэхэд, манай "Зуныг номтой өнгөрүүлцгээе" арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.
Тус арга хэмжээний тухай Монсудар хэвлэлийн газрын түүхийн редакцын ажилтан Л.Энхсайхан хэлэхдээ "Зуныг номтой өнгөрүүлцгээе арга хэмжээ нь хүмүүст амралтаараа ном унших, сонсох хэвшил олгох, тэрхүү хэвшлийг бий болгоход чиглүүлэх зорилготой юм. Энэ зуны хувьд уг үйл ажиллагаа маань гурван үе шаттай явагдахаар төлөвлөгдөөд байгаа. Үүнд:
Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 10-ныг дуустал "Интерном" номын их дэлгүүрт "Зуныг номтой өнгөрүүлцгээе" үйл ажиллагаанд зориулан багцалсан номуудыг 10-30 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авах боломжтой юм шүү" гэлээ.
/Гэрэл зургийг mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!