Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхлээд байгаа билээ.
Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт хуудас болон уриа байрлуулж болно хэмээн заасан байдаг.
Мөн сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна дараах газар үнэ төлбөргүй байрлуулж болно;
Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулж болно гэдгийг хуульд заажээ.
Сонгуулийн тухай хуулийг ЭНД дарж үзэх боломжтой.
Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016.06.29-ний Лхагва гараг. Энэ өдөр хуулийн дагуу Бүх нийтийн амралтын өдөр байх юм.
Ингээд Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг орчмын сонгуулийн сурталчилгааны содон агшнуудыг манай гэрэл зурагчин хальсандаа буулгасныг тайлбаргүйгээр хүргэж байна.
/Гэрэл зургийг mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!