Төв цэнгэлдэхийн баганыг сэргээн засварлаж байна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхааран ажиллаж байна.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, бага зардлаар хариуцлагатай зохион байгуулж ажиллана гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар онцоллоо.
Фото
/Гэрэл зургийг mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
