Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байр буюу бидний нэрлэж заншсанаар эрүүлжүүлэх байрыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Уг ажлыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн А/44 дүгээр тогтоолоор баталж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалтад оруулснаар ийнхүү шинэ байртай болжээ.
Энд зөвхөн архидан согтуурсан хүмүүсийг түр саатуулж, эрүүлжүүлэх бус яваандаа давхар хүчирхийллийн хохирогч болсон иргэдийг түр байршуулан хамгаалах юм байна.
Харин хуучин саатуулах байрны суурин дээр Сонгинохайрхан дүүргийн шинэ байрыг барих төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!