Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Порше худалдан авагчид машинаа ЗАРДАГГҮЙ, харин ӨВЛҮҮЛДЭГ...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 6 сарын 6
iKon.MN

 

Тавдугаар сарын 30-ны өдөр Porsche Улаанбаатар төвөөс “Хэрэглэгчиддээ талархах өдөрлөг”-ийг зохион байгуулж, 2017 оны шинэ загваруудаа танилцууллаа. Танилцуулгын өдөр шинэ загваруудыг унаж үзэх боломж хэвлэлийнхэнд олдов.

Германаас гаралтай Порше нь тансаг зэрэглэлийн спорт машины брэнд бөгөөд дэлхийд алдартай. Мөн Монголд хамгийн анх орж ирсэн спорт машины брэнд гэдгээрээ онцлогтой юм.

Порше автомашины борлуулалтын тухай

Porsche AG 2016 оны эхний улиралд дэлхий даяар 55,974 автомашин хэрэглэгчдийн гарт хүргэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 харуй хувиар өссөн үзүүлэлт болсон. Porsche 2015 онд нийт 225,121 автомашин хэрэглэгчдийн гарт хүргэсэн.

Танилцуулах өдөрлөгт оролцогчид Улаанбаатар-Тэрэлж-Улаанбаатар гэсэн маршрутаар аялахдаа зургаан шинэ загварын Поршег унасан юм.

Порше автомашиныг Монголын эрс тэрс уур амьсгал, бартаат замд тусгайлан зориулж үйлдвэрлэдэг. Үүнд актон багатай бензинд тохируулан бензиний саванд суурилуулсан давхар шүүлтүүр болон компьютерт нь тохиргоог хийсэн, хэт хүйтэн болон халуунд ажиллах чадвартай радиаторын систем, бартаат замд зориулсан их биеийн доод хамгаалалт болон салон доторх битүүмж нь тоос шороо, дууг илүү тусгаарлах гэх мэт онцлогуудтай болно.

АЯЛЛЫН ВИДЕО БОЛОН ТАНИЛЦУУЛГА:

Turbo 911 хамгийн сонгодог нь

Ингээд бидний хамгийн түрүүнд онцлох загвар бол тус брэндийг дэлхий дахинаа алдаршуулсан 911 Turbo юм.

Унасан хүн нь “Машинтайгаа нэгэн цул болсон мэт” гайхалтай мэдрэмж төрлөө хэмээн онцолж байв. Аялалд хөлөглөсөн 911 Turbo нь хар саарал өнгөтэй бөгөөд 540 морины хүчин чадалтай.

 

Sport Chrono горим дээр гурван секундын дотор 100 км/цаг хурдлах хүчтэй энэ загвар яахын аргагүй хамгийн шилдэг нь санагдав.

“Хамгийн сонгодог нь” гэх тодорхойлолттой 911 Turbo-ийн талаар Porsche Улаанбаатар төвийн мэргэжилтний хийсэн танилцуулгыг дээрх видеоноос үзээрэй.

Ганган улаан 911 Targa 4s Cab
 

Аялалд явсан эмэгтэйчүүдэд хамгийн их таалагдсан нь энэхүү загвар юм. 420 морины хүчин чадалтай бөгөөд спорт горимдоо 4 секундэд 100 км/цагт хурдаа авах чадвартай.

Үүнээс гадна энэхүү машин хөнгөн боловч хатуу, бат бөх магнигаар хийсэн хүрээ бүхий даавуун дээвэртэй. Энэ нь 13 секундын дотор нээгдэж хаагддаг.

Спорт машины төгс илэрхийлэл Cayman GTS
 

Аян замыг жолоодох дур хүсэл болгон хувиргах чадалтай Cayman GTS бол спорт загварын төгс илэрхийлэл юм.

350 морины хүчин чадалтай бөгөөд 4.4 секундэд 100 км/цаг хурдална.

Panamera GTS
 

Тав тух болон хурдан шалмаг байдлын төгс илэрхийлэл болсон энэхүү машиныг Panamera GTS гэдэг.

Бусад машинаас нэг л онцгой мэдрэмж төрүүлж, дээд зэргийн тав тухтай байсныг нуух юун.  Бид энэ өдөр мөнгөлөг өнгөтэй Panamera GTS хөлөглөсөн билээ.

4.4 секундэд 100 км/цаг хурдалдаг бөгөөд 440 морины хүчтэй.

Macan GTS
 

Миний хувьд Поршетай Macan GTS хэмээх энэхүү машинаар дамжуулан анх танилцсан юм. Бусад машинаас ялгагдах хамгийн гол онцлог нь тансаг салон бөгөөд тав тух, аюулгүй байдлыг дотор нь суусан хүн бүрт мэдрүүлнэ. Тиймдээ ч Macan-ыг Поршечууд “Мэдрэмжид зориулсан хурдны автомашин” хэмээн тодорхойлжээ.

Энэхүү машин нь 360 морины хүчин чадалтай бөгөөд 5.2 секундэд 100 км/цаг хурд авах чадвартай.

Cayenne GTS
 

Цасан цагаан өнгөтэй Cayenne GTS энэ өдрийг хамгийн гоёмсог унаа байлаа. Учир нь машины урд хэсэгт байрлуулсан гэрлэн чимэглэл, цагаан өнгө, гялгар гадаргуу нь тансаг зэрэглэлийн машины бүрэн илэрхийлэл болж чадаж байсан юм.

Хамгийн гол нь дотор нь суухад хөвөлзсөн зөөлөн мэдрэмж, эрч хүч хосолж байсан спорт загварын машин гэдгийг нь яах аргагүй санагдуулж байсан юм. Өөр ямар ч машин ийм байж чадахгүй биз ээ.

Ийнхүү нэг өдрийн аялал дуусч бид Улаанбаатар хотын зүг зорилоо.

Porsche Улаанбаатар төв нь Нарны зам дагуу Энхтайваны гүүрний дор байрладаг бөгөөд 2017 оны хоёрдугаар улиралд Монголдоо хамгийн томд тооцогдох олон улсын үзэсгэлэнгийн танхимаа нээхээр ажиллаж байгаа ажээ.

Тус төвд мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон ажиллаж Монголын автомашины зах зээлд цоо шинэ өнгө, загвараас гадна дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн найдвартай үйлчилгээг үзүүлдэг.

Хамгийн гол нь тэд хэрэглэгчиддээ Porsche автомашины хөлөглөгчид Porsche AG-aac дэлхий дахинд зохион байгууллагддаг арга хэмжээ болон аяллуудад оролцох боломжийг тус төвөөрөө дамжуулан олгодог юм. 

 

Поршетай аялал зургаадугаар сарын 8-ны өдөр болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.