ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Алсыг харагч, галзуу хулганатай хөдөөгийн парк

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ховд аймгийн соёл амралтын хүрээлэн тохижилт сайтай юм байна. Манай зурагчин тус паркийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Парк нь морин тойруулга, усан сан, нисдэг завь, галзуу хулгана, алсыг харагч, эргэдэг сандал, агаарт дүүлэгч, мөргөлддөг машин зэрэг 13 тоглоомтой.  Үүнээс гадна долоон хэсгээс бүрдсэн спортын иж бүрэн цогцолбор, ариун цэврийн байгууламж, оффисийн байр, утасгүй интернэттэй. Мөн камержуулалтын системтэй бөгөөд хүмүүс амрах сүүдрэвч, 10 мянган ширхэг 11 төрлийн мод сөөг суулгажээ. Энэхүү Соёл амралтын хүрээлэнд 80 настай буурал амарч хуучлах газартай, хүүхдүүд чийрэгжих спортын талбайтай, бүр бага насны хүүхэд ч тоглох олон  тоглоомтой аж. 

Тус хүрээлэн нийт 39 ажилтантай, 6-р сарын 1-ээс 11-р сарын 1 хүртэл ажилладаг байна.

Ингээд Ховд аймгийн соёл амралтын хүрээлэнгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг