Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөрөнгө оруулалт сэргэж буйн жишээ Бөөрөлжүүтийн ЦС-ын төсөл юм”

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн  Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монголчууд бизнест эргэн ирж, хөрөнгө оруулалт сэргэж буйн нэгэн бодитой жишээ, сайн мэдээ, сайн үйл явдлын нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл болж байна.

“Бодь интернэшнл” групп “Цэцэнс майнинг” компани байгуулж, таван жилийн өмнөөс Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн 600МВт-ын хүчин чадалтай иж бүрэн цогц төслийг эхлүүлсэн нь ийнхүү нэг тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, бодит ажил болж байна. 

Найман сарын өмнө БНХАУ-ын Далянь хотод болсон Эдийн засгийн Зуны чуулганд оролцох үеэр энэхүү төсөлд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд Монголын “Бодь интернэшнл” болон Хятадын “Пауэрчайна Ресурсэс” компани гарын үсэг зурж байсан нь ийнхүү эдийн засагтаа ч гэрэл, эрч хүч нэмэх бодитой шатандаа орлоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус арга хэмжээнд оролцохдоо хэллээ.

Уг төсөл хэрэгжиж эхэлснээр 600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай, жилд гурван сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхай ашиглалтад орох ажээ. 

Цаашид 2019 оноос жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу манай улсын нийт эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж эхлэх бөгөөл 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.  

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Засгийн газар болон Хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулагч талыг төлөөлөн Бодь интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан,  Пауэрчайна Ресурсэс компанийн ТУЗ-ийн дарга Шин Юмин, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Амармэнд нар гарын үсэг зурлаа.  

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд худалдан авагчийг төлөөлөн “Диспетчерийн Үндэсний Төв” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар,Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн  Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, худалдагч талыг төлөөлөн Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Амармэнд, Бодь интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, Пауэрчайна Ресурсэскомпанийн ТУЗ-ийн дарга  Шин Юмин нар гарын үсэг зурлаа.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг