Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хүүхэд бүр хөөрхөн" уриан дор баяраа тэмдэглэлээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг манай улс 64 дэх жилдээ тэмдэглэж байна. 

1925 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөө” дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан байдаг билээ. Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нийт 11 олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон. 

ГХЯ-ны хамт олны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жилийн хүүхдийн баярыг “Хүүхэд бүр хөөрхөн" уриан дор оюуны бэрхшээлтэй гэгдэх дауны өвчтэй хүүхдүүдийг баярын өдрөөр нь баярлуулах, үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй танилцах, тоглох, хөгжилдөх боломжийг нь бүрдүүлэн өгөх ажлыг Монголын дауны холбоо, Чойжин ламын сүм музей, Нүүдлийн зурган өгүүлэмж ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Монголын дауны холбооны гүйцэтгэх захирал Ц.Энхцэцэг "Өнөөдрийн арга хэмжээнд Монголын дауны холбоонд бүртгэлтэй 230 гаруй хүүхдийн төлөөлөл болсон 20 хүүхэд оролцож байгаа. Бидний хувьд энэ жилийн хүүхдийн баяр нэг зүйлээрээ онцлог болж байна. Тэр юу вэ гэхээр даунтай хүүхдүүд маань энгийн хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөж, хамтдаа тоглож наадаж байгаа юм. Өмнөх жилүүдэд бид холбооныхоо хүүхдүүдийн хүрээнд баяраа тэмдэглэдэг байсан.

Гадаад Хэргийн Яамнаас энэ жилийн хүүхдийн баярыг зохион байгуулж, дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, найз нөхөд болох боломжийг бүрдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна" гэлээ.

“Хүүхэд бүр хөөрхөн" уриан дор зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр хүүхдүүд түүх, дурсгалын хосгүй үнэт өв хадгалагдан байдаг Чойжин ламын сүм музейн үзмэрийг үнэ төлбөргүй үзэн, багт хуваагдан музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх зэрэг хөгжөөнт тоглоомуудаар өрсөлдлөө.

Гэрэл зургийг mpa.mn

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг