Афганистан улс дахь Олон Үндэстний Эвслийн Цэргийн "Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа"-ны ХБНГУ-ын "Мармал" баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Монгол Улсын зэвсэгт хүчний IV ээлжийн баг бүрэлдэхүүн өнөөдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
IV ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн бэлтгэл, бие бялдрын тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх сургалтан хамрагдан явахад бэлэн болоод байгаа нь энэ аж.
Цэргийн багийн бүрэлдэхүүний 93% нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай.
Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний нийт 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн алба хаагч Германы Зэвсэгт хүчний багтай хамтран Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!