Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хааны эрэлд-2016”-д 47 орны 2,000 гаруй цэргийн алба хаагч оролцлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

Энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2,000 гаруй цэргийн алба хаагч оролцжээ. Өнгөрсөн жилийн сургалтад 23 орны 1,200 гаруй цэрэг дайчид оролцож байсан юм. Энэ жил оролцогчдын тоо нэмэгджээ.

Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбож, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппин, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орны зуны дэлгэр сайхан өдрүүдэд дэлхийн болон бүс нутгийн чанартай, улс орныг хамарсан олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага юм.

Өнөөдөр дэлхийн зарим хэсэгт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж, маргаантай зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Ингэснээр мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, олон хүн зовж шаналж байгаа нь эх дэлхийн хүн бүрийн санааг зовоосоор байна. Энэ бүхэн нь аливаа үүссэн маргаантай асуудлыг эвийн аргаар яриа хэлэлцээрээр шийдэх, нөхцөл байдлыг аль болох түргэн хяналтдаа авч, хямралыг урьдчилан намжаахад бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг бидэнд сануулсаар байгаа юм.

Энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж “Хааны эрэлд” сургалт, дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг яах аргагүй мөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх болжээ.

Энэхүү сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэн, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нийт энхийг сахиулагчид та бүхэнд дахин талархал дэвшүүлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхий ертөнцийн энхийн зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан Та бүхэнд баярлалаа. Энхийн элч Та бүхэн сургалт дадлагадаа хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ Монгол үндэстний нүүдлийн соёлтой танилцаж, улс орнуудын найрамдлын гүүр болно гэдэгт итгэж байна.

ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨӨ АМГАЛАН ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙЛГАЖ, ИЛҮҮ ӨНДӨР ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХӨТЛӨН ГАРГАЦГААЯ” гэв.

Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дарга хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе нар, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.
Фото сурвалжлага

/Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг