2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгэгдсэн нам, эвсэлд өнөөдөр батламж олголоо.
13 нам, гурван эвсэл хүсэлтээ ирүүлснээс ИЗНН, ХҮН хасагдаж 11 нам гурван эвсэл СЕХ-ны даргаас батламжаа гардаж авлаа.
ИЗНН, ХҮН-ыг яагаад бүртгээгүй талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Нэг бол хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, нэг бол дутуу материал ирүүлснээс намыг бүртгэхээс татгалзах хуультай. ХҮН-ын тухайд хоёр өөр тамгатай хоёр хүсэлт ирүүлсэн. Нэг нь өмнөх хүчингүй болсон тамга, нөгөө нь одоо бүртгэлтэй тамга нь байсан.
ИЗНН-ын хувьд Ц.Ганхуяг, С.Оюун гэсэн гарын үсэгтэй хүсэлт ирүүлсэн. Дээд шүүхэд бүртгэгдсэн бүртгэлээр С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл гэсэн бүртгэл байсан. Ц.Ганхуяг гэсэн бүртгэл байгаагүй. Намын Хурлынхаа шийдвэрийг он, сар, өдрийг хурал хийсэн өдрөөсөө зөрүүтэй тавьсан байсан. Ийм шалтгаанаар хоёр намыг бүртгэхээс татгалзсан" гэсэн тайлбарыг өглөө.
Батламжаа авсан 11 нам: /СЕХ-нд баримт бичгээ ирүүлсэн дарааллаар/
Гурван эвсэл:
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!