"Монголын нууц товчоо"-г 180 метр даавуун дээр хатгаж урласан номын үзэсгэлэн өчигдөр Хүүхдийн төв номын санд нээгдлээ.
Уг бүтээлийг оёдолчин, уран хатгамалч Т.Сумъяа охин Э.Гуамаралийн хамт таван жилийн хөдөлмөрийг хоёр жилд багтаан /2005-2007/ урласан байна.
Үзэсгэлэн тавдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.
"Монголын нууц товчоо" хатгамал номыг 180 метр урттай хөх өнгийн торгон дээр есөн эрдэнийн өнгө бүхий утсаар дан гараар оёж бүтээсэн бөгөөд есөн эрдэнээр чимэглэсэн зэс хөөмөл яст мэлхийний нуруунд залж, гангаар хийсэн ширээн дээр суурилуулсан байна.
Уг хатгамал номд 63 төрлийн зураг орсон бөгөөд 18 төрөл нь зээгэн уран хатгамалаар, 45 төрөл нь зээгт наамалаар бүтээгдсэн болно.
Тус номын бичвэрийг зүү ороох, зээгэн оёо, хонин холбоо зэрэг хатгамалаар 9 эрдэнийн өнгийн утсаар урласан.
Энэхүү бүтээлд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!