Богд Хааны Ордон Музей нь 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Америкийн Google компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Street view-д Богд Хааны Ордон Музей албан ёсоор багтсан байна.
Мөн цахим үзэсгэлэнгээ Google-ийн Соёлын хүрээлэн дээр гаргаад байгаа юм байна. Google компаний Соёлын хүрээлэн /Cultural Institute/-ийн санд 60 улсын 600 хамтрагчид оролцож 700 дижитал үзэсгэлэнг гаргаж байгаа ажээ.
Монгол Улсын Улаанбаатар хотоос Богд Хааны Ордон Музей албан ёсоор үзэсгэлэнгээ гаргах эрх аван интернетийн орчин дахь цахим үзэсгэлэнг гаргасан. 2015 оны долоодугаар сард Монголын музей Google Cultural Institute-д албан ёсоор нэгдэн үзэсгэлэн гаргасаны нээлтийн ажиллагаа Үндэсний музей дээр болж өнгөрчээ.
Энэхүү ажлын хүрээнд:
Богд Хааны Ордон Музей Google Street View төсөлд музейн байгууламжын гадна, дотно /Өвлийн ордон, Зуны сүмүүд/ зураглал виртуаль /360 градус/ хэлбэрээр орсон байгааг үзэгч та Google Street View-ээс үзэх боломжтой юм байна.
Google - Cultural Institute – Bogd Khaan Palace Museum
Google-ийн Сultural Institute-ийн санд “Богд Хааны өв” /Heritage of Bogd Khaan/ нэртэй үзэсгэлэнг гаргаад байгааг тайлбарлавал дараах хэсгүүдтэй ажээ. Үүнд:
Богд хааны ордон музейн зүгээс үзэсгэлэнгээ олон улсын үзэгчдэд ойлгомжтой хүртээмжтэй болгох үүднээс дээрх бүлэг хэсгүүдээс бүрдсэн төрөлжсөн байдалтайгаар дэглэн зохиомжилж, үзмэр тус бүрийг англи тайлбартайгаар оруулж Англи тайлбарыг бичихдээ Буддизмын үг хэллэг, түүнтэй холбогдох олон улсын нэршилийг илүүтэй анхааран зөв оновчтой үг хэллэгийг сонгон тайлбараа бичихийг зорьж ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!