Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

АЖ С.Сарантуяа: "Гэгээн Муза" наадам СОДОН ӨНГӨ ТӨРХТЭЙ болно

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ирэх сарын 01-нээс 07-ны хооронд "Гэгээн Муза" Олон улсын театрын наадам болохтой холбогдуулан УДЭТ, Гэгээн Муза Академи болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

"Гэгээн Муза" академийн ерөнхийлөгч, АЖ С.Сарантуяа хэлэхдээ "Ирэх сарын 01-нээс 07-ны хооронд "Гэгээн Муза" 13 дахь удаагийн Олон улсын театрын наадам болно. 

Энэ жилийн хувьд олон өнгө төрхтэй, шинэ содон дэвшилттэй, өөрчлөлттэй наадам болно гэдэгт итгэлтэй байна.

Өөрчлөлтийн хувьд:

  • Наадамд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бүтээл бүрийг зохион байгуулагчид өөрсдийн биеэр очиж, сонирхохоор шийдсэн. Яагаад гэвэл бид бодитоор бүтээлийн чанар чансааг нь харах, үнэлгээ өгөхийг хүссэн учраас тэр. Бид нийт 34 бүтээлийг үзэж сонирхоод, 17 бүтээлийг нь хоёрдугаар шатанд үлдээсэн. Энэхүү шүүлт нь наадмын хувьд ТОМ ӨӨРЧЛӨЛТ, ДЭВШИЛ боллоо.
     
  • Наадам маань хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор энэ жилээс эхлэн хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлийг тухайн бүтээлийг бүтээсэн хамт олон, Нийслэлийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио CD-r хэвлэн гаргах болсон.
     
  • Энэ жилээс эхлэн "Шилдгийн шилдэг бүтээл"-д олгох "Гранпри" шагналыг БСШУ-ны Сайдын нэрэмжит шагнал болголоо.

Нийт наадамд оролцож байгаа уран бүтээлчдэдээ амжилт хүсье" гэв.

Олон улсын театрын институтийн Монгол дахь төвийн ерөнхийлөгч Н.Болороо хэлэхдээ "Энэ жилийн наадмын хувьд Грек, Герман, ОХУ, ОХУ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Польш зэрэг улсын уран бүтээлчид оролцож байна

Түүнчлэн нэг хүний жүжгийн төрлийн зочин шүүгчээр Киргиз улсын Драмын театрын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач ажиллахаар сонгогдсон байгаа.

Энэхүү наадам зохиогдсоноор театрын урлаг Монгол Улсад хэрхэн хөгжиж байгаа вэ гэдгийг олон улсад харуулахад чухал хувь нэмэр оруулдаг наадам гэдгийг хэлмээр байна" гэлээ.


"Гэгээн Муза" 13 дахь наадамд өрсөлдөх бүтээлүүд:

1. Драмын жүжгийн төрөлд

  • УДЭТеатрын бүтээл "Ромео & Жульетта"
  • ОХ-ны Буриад улсын Драмын театрын бүтээл "Ромео & Жульетта"
  • Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Хайрыг хайрла"

2. Хөгжимт жүжгийн төрөлд

  • ҮДБЭЧуулгын бүтээл "Оройн дээд"
  • Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бүтээл "Гэгээн тамлан"
  • Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Дуун хэлхээ"
  • Анир студийн бүтээл “Надад үлдсэн найз”
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл "Тэмээт нутгийн шинэ тууль"

3. Хүүхдийн жүжгийн төрөлд

  • УХТ-ын бүтээл "Мял Богдын намтар
  • Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл "Петр Пен ба далайн дээрэмичид"
  • Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл "Мөнхийн галт цэцэг"

4. Нэг хүний жүжгийн төрөлд

  • "Хатагтай Капульетта" /Монгол/
  • "Хүүхэлдэйн өчил" /Монгол/
  • "Эр өндөг" /Монгол/
  • "Бие сэтгэл" /Монгол/
  • "Өвгөн тэнгис хоёр" /ОХУ-ны Буриад улс/
  • "God Kirilov" /Грек/
  • "Novechento" /ОХУ/
  • "From front and from behind" /Польш/
  • "Эдит Пиаф" /Герман/

5. Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл

  • Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрын бүтээл "Чулуун байшин", "Бэлтрэг ба түүний нехөд"
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл "Одны хүүхдүүд"