Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

МАН болон МАХН нийлж Эх орончдын өдрийг тэмдэглэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN

МАХН-ын зүгээс МАН-д ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын өдрийг хамтарч тэмдэглэх хүсэлтийг энэ сарын 16-нд хүргүүлжээ. Харин МАН уг хүсэлтийг дэмжиж буйгаа өнөөдөр албан бичгээр мэдэгдсэн байна. 

Ийнхүү гуравдугаар сарын 1-нд Эх орончдын баярыг МАХН болон МАН хамтарч тэмдэглэхээр болжээ. 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатарын МАН-д илгээсэн албан бичигт “Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын намын нэр бүхий ахмад гишүүд Монгол ардын хувьсгалт нам Монгол ардын намын хамтран ажиллах, УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн оролцуулах талаар удаа дараа санал санаачилгыг гаргаж байгаа билээ.  

МАХН эдгээр санал санаачилгад тухай бүрт хүндэтгэлтэй, нухацтай хандаж ирсэн бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хоёр намын хувьд түүхт 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Эх орончдын баяр”-ын өдрийг танай намтай хамтран тэмдэглэхийг санал болгож байна. 

Хэрэв манай намын саналыг хүлээх авах тохиолдолд хоёр намын удирдлага болон намын дэргэдэх төрийн байгууллагуудын төлөөлөл оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр ажиллах саналтай байна” гэжээ. 

 

 
Харин уг албан бичгийн хариу болгон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын илгээсэн хариунд “Танай намаас 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 19 тоот албан бичгээр ирүүлсэн МАН-ын түүхт 95 жилийн ой, Эх орончдын баярыг хамтран тэмдэглэх саналыг дэмжиж байна.