Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?

ubhealth.mn
2016 оны 1 сарын 20
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх, ямар шинж тэмдэг илэрдэг талаар мэдээллээ.

2016 оны нэгдүгээр сарын 11-17-ныг хүртэлх долоон хоногийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 74,604 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,422 тохиолдол оношлогдсон.

Энэ нь нийт үзлэгийн 5.9%-ийг эзэлж байгаа нь тус сарын 4-10-ны үетэй харьцуулахад 0.5 хувь, 2015 оны арваннэгдүгээр сартай харьцуулахад 3.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгчдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1,267 дуудлага ирсний 605 тохиолдол буюу 47.8 хувь нь ТТТӨ гэж оношилогдсон байна.

Хэдийгээр томуугийн тохиолдлын тоо харьцангуй бага байгаа боловч хүндэрч хатгаа болох тохиолдол их байна. Иймд дараах сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргүүлж байна.

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

  • Улирлын  байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
     
  • Хамрын  салстыг сонгино, сармисы тосон ханд, оксолины тос түрхэх
     
  • Гичтэй  бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
     
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
     
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
     
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
     
  •  Содын уусмал, царван, морин шарилжны хандаар хоолойгоо зайлах
     
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын дагуу хэрэглэвэл үр дүнтэй  байдаг.

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс, халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр хэрэглэх

  • Амны хаалт зүүх
     
  • Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
     
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар аль болох очихоос татгалзах, сэлгүүцэхгүй  байх
     
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
     
  • Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
     
  • Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх

 

Эх сурвалж: НЭМГ