Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ: Түрээсийн орон сууцны сарын төлбөр УБ-т 200-280 мянган төгрөг

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өчигдөр /2016.01.12/ батлагджээ. 

Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. 

Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоожээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр нь залуу гэр бүл, өндөр настнуудад зориулагдсан бөгөөд тэднийг орон сууц худалдан авах урьдчилгаа мөнгөний хуримтлалтай болтол нь хямд орон сууцанд байлгах зорилготой аж.