Гачууртын орд руу 300 нинжа дайрч, нэг нь шороонд дарагджээ
“Сентерра гоулд монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай болох Гачууртын аманд нинжа нар эзэн суухаар улайрах болсон байна. Өнгөрсөн шөнө гэхэд л үүрийн 04.00 цагт 300 гаруй нинжа 50 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр дайрчээ.
Харамсалтай нь энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, УБТЗ ангийн гэрээт харуул О.Амаржаргал гэгч 26 настай залуу шороонд дарагдсан байна. Азаар тэр үед нинжа нарыг уулаас буулгаж явсан дохиолол, харуул хамгаалалтын “Бүрэнцэнгэл”ХХ-ий хамгаалагч нар 4.30 цагаас өглөөний 8 цаг хүртэл дарсан шороог нь ухсаар таван метрийн гүнээс гарган авч амийг нь аварч, сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.
Дашрамд өгүүлэхэд, Гачууртын амыг гэрээгээр хамгаалж буй хамгаалалтын алба Мандал сумын Цагдаагийн хэлтэстэй хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа авч нэг дор 200 гаас дээш тоогоор дайрах нинжа нарыг уулаас буулгаж хүчрэхгүй байгаа тул Мандал сумын Засаг Дарга н.Нямдаваа ЦЕГ-аас нэмэлт хүч ирүүлэхийн хүссэн албан тоотыг хүргүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

