ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Google Streetview сүлжээнд УЛААНБААТАР нэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 20
IKON.MN

Хайлтын системийн дэлхийн тэргүүлэгч компани Google нь анх удаа Монгол улсад Streetview буюу "Гудамж харах" төслийг хэрэгжүүлж эхэлснийг бид мэднэ.

Тэгвэл энэ төслийн эхний үр дүн болж Улаанбаатар хотын ихэнх гудамж талбай Streetview сүлжээнд нэгдлээ. Ингэснээр дэлхийн аль ч цэгт байгаа хүн интернэт сүлжээгээр дамжин Улаанбаатар хотоор аялах боломжтой болж байгаа юм.

Цаашдаа бүх орон нутаг, суурин газрууд уг сүлжээнд нэгдэнэ.

Зөвхөн гудамж талбайг харах биш, мөн зарим сонирхолтой байгууламжуудын дотор виртуал аялал хийх боломж нээгдэж байна.

Одоогийн байдлаар Улсын Драмын Эрдмийн Театр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг газруудын дотоод зураг оржээ.

Та maps.google.com хаягаар нэвтрээд Улаанбаатар хотыг сонгон томруулна.

 

Баруун доод буланд байгаа шар өнгөтэй хүний дүрсийг дарвал харах боломжтой гудамж талбайнууд хөх өнгөөр ялгарч харагдана.

Эдгээр хөх судлууд дээр очоод дарахад тэр цэгийн бүрэн фото дүрс харагдана. Дээш доош, баруун зүүн чигт хөдөлгөн шилжүүлэн харах боломжтой.

Хөх дугуй цэгүүд дээр дарвал сонирхогчдын үүсгэсэн тэр орчны 360 хэмийн бөмбөлөг зургийг харуулна.

Шар дугуй цэгүүд нь дотоод аялал хийх боломжтой байгууламжуудыг илэрхийлнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [80.171.119.99, 72.162.36.14] 2015/7/20
gehdee europe-iin ornuud shig ene avsan zurgan deer oorsdiinh n ger sav garsan bol gargah huselgui n bas orgodol ogood tagluuldag boloh heregtei.
2 | 0 Хариулах
Зочин [112.72.13.253] 2015/7/20
demjij bn.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.64] 2015/7/20
Ogloo ert yvaad avchij bolooguin bhdaa, boon hun mashin
0 | 0 Хариулах
Зочин [202.131.252.217] 2015/7/20
Erdenet bas buten orson baina lee
0 | 0 Хариулах
Зочин [84.94.156.152] 2015/7/20
Zurag nemeed uursduu hugjuuleh heregtei shvv zaluusaa
7 | 0 Хариулах
залуу нь [112.72.13.116] 2015/7/20
за
5 | 0 Хариулах