Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд зориулан түрээсийн орон сууц барих ажлыг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргажээ.

1,300 гаруй орон сууцыг түрээсээр эзэмших иргэдэд зориулж барих хөтөлбөрийг эхлүүлэх үүргийг Барилга, Хот Байгуулалтын сайдад өгсөн байна. Тус төсөлд гарсан хөрөнгийг буцаан олгох зардлыг 2016-2018 оны төсөвт суулгахыг Сангийн сайдад үүрэг өгчээ. 

Аймаг орон нутгуудад 60-аас доошгүй, Улаанбаатар хотод 800-аас доошгүй орон сууцыг 2015-2016 онд барихаар төлөвлөж байгаа аж.

Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр барьж, улсын төсвөөс барьсан хөрөнгийг нь гаргаж өгөх замаар хэрэгжүүлэх юм байна. Түрээсийн үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тогтоох бөгөөд төвлөрсөн мөнгөөр сан үүсгэж, түрээсийн орон сууцын хэвийн үйл ажиллагааг хангах аж.