ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

НАУРЫЗ баярын тухай баримтууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 22
iKon.MN

Дундад Азийн зарим орнууд болон Казахчуудын тэмдэглэдэг Наурызын баяр өнөөдөр тохиож байна. 

Наурыз нь тэдний хувьд хамгийн том тэмдэглэлт баяр бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр тэмдэглэдэг юм. 


Ингээд Наурызын баярын тухай баримтуудыг хүргэе

  • Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  • Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна.
     
  • Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм. 
     
  • Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.
     
  • Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг.
     
  • Дэлхий дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
     
  • Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.
     
  • Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.
     
  • НҮБ-ийн Ерөнхий Ассабмлей 2011 оны гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн бүртгэжээ.
     
  • Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж. 
     
  • Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг. 
     
  • Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм. 
     
  • Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг  гэж үздэг юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [192.82.90.124] 2023/3/28
Дийлэнх монголчууд Баян-Өлгийчүүдийг АНУ-ын даалгаврын дагуу дарамталж, хахуульд нь үр удмаараа АНУ-д хууль ёсоор амьдрах эрх ба санхүүжилт авдаг юм.
0 | 1 Хариулах
Зочин [103.26.194.157] 2017/3/19
Миний, Бидний МОНГОЛЫН бас нэг ястан шүү дээ. Баярын мэнд хүргэе
2 | 0 Хариулах
Зочин [217.76.71.249] 2015/3/22
хориглох херегтеи ингеж даварч болохгуи
0 | 13 Хариулах
Зочин [202.190.27.24] 2015/3/22
soliotoi [хориотой үг] ve? chamd yamar gem xiisiin
4 | 1 Хариулах
Зочин [137.165.171.207] 2015/3/22
Yamar ch bolovsrolgui, haranhui irgen chamd gej helehed, Mongol ulsiin undsen huulind yas, undes, shashin shutlegeer yalgavarlahgui baih zaalt baidag yum. Mongol uls delhiin jishigt niitsej, ardchilsan undsen huulitai oron bolohoor Naurizin bayariig temdeglehed huuliin hureend orchniig ni burduulj ugsun yum. "Horigloh" geed baigaa bol, undesen huulia uurchluh hemjeenii asuudal yariagdana, archaagui, uhaangui, haranhui amitan mini.
3 | 1 Хариулах
mal [194.95.2.101] 2015/3/22
chi shig yumaas bolj uls undesten hagardah yum ja
4 | 1 Хариулах