Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Олон улсын АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2012 онд НҮБ манай гаригийн бүхий л хүмүүсийн нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.

Түүнчлэн энэ өдрийг тунхагласан нь хүн төрөлхтний гол зорилгуудын нэг аз жаргал юм гэдгийг харуулахад чиглэгдсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор НҮБ дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Түүнчлэн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэмд  хандан Олон улсын аз жаргалын өдрийг соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байв.

Сонирхуулахад Олон улсын аз жаргалын өдрийг бий болгох санал Бутанаас гаралтай юм. Бутаны оршин суугчид дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүст тооцогддог, тэд иргэдийн амьдралын таатай нөхцөлийг хэмждэг Үндэсний нийт аз жаргалын /Gross national Happiness Index/ үзүүлэлтээрээ тэргүүлж байжээ. Мөн энэхүү Үндэсний нийт аз жаргалын үзүүлэлт гэсэн ойлголтыг Бутаны дөрөв дэх хаан санаачилсан бөгөөд тус улсын албан бус философийн ойлголтуудын нэг болжээ. 

Эх сурвалж: news.am