Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

FORBES MONGOLIA СЭТГҮҮЛ "30 ХҮРТЭЛХ 30" ЖАГСААЛТАА ЗАРЛАЛАА!

FORBES MONGOLIA сэтгүүл
2015 оны 3 сарын 13
Forbes Mongolia
Зураг зураг

Залуусын зорилго агуу том, залуусын хүсэл дэндүү их. Аргагүй л цаг хугацааг үл хүлээн хөгжих цахим ертөнцийн бүтээгдэхүүн гэмээр...

Хувь заяаныхаа эзэн болж, хүсэл мөрөөдлийнхөө хойноос зүтгэж буй шилдэг залуусыг FORBES MONGOLIA сэтгүүл энэ удаагийн дугаартаа "30 ХҮРТЭЛХ 30" жагсаалтаараа танилцуулж байна.

“Эх орны ирээдүй болсон, залуу баялаг бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, сурталчлах” зорилготой энэхүү жагсаалт нь Америкийн FORBES сэтгүүлийн "30 UNDER 30"-ийн Монгол хувилбар бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард Японы мэргэжлийн сумо бөхийн башёд 33 дахь удаагаа түрүүлэн, түүхэн рекорд тогтоож, энэ хоёрдугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар болсон  Хакухо М.Даваажаргал аварга тэргүүтэй шижигнэсэн 60 залуу багтлаа.

Өөрөөр хэлбэл БИЗНЕС ба БУСАД САЛБАРУУД гэсэн хоёр үндсэн ангилалд 30, 30 залуу тодорсон юм. 

БИЗНЕС-ийн ангилалд компанийн үүсгэн байгуулагчид, худалдаа, үйлчилгээний компаниудын удирдах ажилтнууд, хийж байгаа ажлаа амжилттайгаар бизнес болгосон залуучууд орж байгаа бол БУСАД САЛБАРУУД-д эрүүл мэнд, хууль эрхзүй, боловсрол, иргэний нийгэм зэрэг 20 гаруй салбарын төлөөлөл болсон, карьер нь хурдтай өсөж байгаа залуучууд багтаж байна.

Залуусын зорилго агуу том, залуусын хүсэл дэндүү их.

FORBES MONGOLIA сэтгүүлийн редакц, Монголын Залуучуудын Холбооны төлөөллөөс бүрдсэн комисс залуусыг шалгаруулахдаа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал буюу ажил карьерын амжилт, нийгэмд тустай ажил үйлс буюу нийгмийн манлайлал гэсэн хоёр үзүүлэлтийг гол болгосон юм.

Үүн дотроо ажлын байр шинээр бий болгосон эсэх, шинэ санаа, дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлсэн эсэх, аль нэг талаараа анхдагч болсон эсэх, Монголд нэн хэрэгцээтэй салбар, төслүүд дээр хувь нэмрээ оруулж байгаа эсэх зэрэг олон шалгуурыг харгалзан оноо өгөв.

Мөн манай сэтгүүл гадаад улсууд дахь Монголчуудын холбоодтой хамтран хилийн чанадад ажиллаж амьдарч буй, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй хүмүүсийг тодруулах төсөл хэрэгжүүлж буй учир уг жагсаалтад Монголдоо ажиллаж байгаа залуусыг л голчлон оруулсныг дурдах учиртай.

Түүнчлэн 30 хүртэлх насандаа залуу хүмүүс оргил амжилтандаа хүрэх замаар өгсөж байдаг болохоор бид ирээдүйд ихийг хийж бүтээх бололцоотой, ур чадвар, авьяас чадвар өндөртэй залуусыг судлан оруулахыг ихэд хичээлээ.

Эцэст нь нэгэн зүйлийг хариуцлагатайгаар тэмдэглэхэд, шалгаруулалтын комисснэр дэвшигчдээс ямар нэг төлбөр хураамж авалгүйгээр, хөндлөнгийн нөлөөгүйгээр үр дүнг гаргасан болно. 

 

 

Та бүхэн салбар бүрийн манлайлагч эдгээр залуустай илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл манай сэтгүүлийн шинэ дугаарыг худалдан авч уншаарай.

Жич: Хавтасны болон бөөнөөрөө авахуулсан зурганд шалгарсан бүх залуучууд хараахан багтаагүй болно.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.