2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
17:00
S32
-15°
18:00
S32
-18°
19:00
S32
-19°
20:00
S32
-20°
21:00
S32
-21°
22:00
S32
-21°
23:00
S32
-22°
00:00
S32
-22°
01:00
S44
-23°
02:00
S44
-23°
03:00
S28
-23°
04:00
S26
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙН МЭДЭЭ: Түвдэнпэлжээлин хийд дэргэдээ цэцэрлэг, эмнэлэгтэй болжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 26
iKon.MN
 

“Монгол бахархлын өдөр” Түвдэнпэлжээлин хийд дэргэдээ байгуулсан цэцэрлэг, эмнэлэг, “Бэлгэ дэмбэрэлийн өргөө”-нийхөө нээлтийг хийсэн мэдээг дуулаад манай сайтын зүгээс тус хийдийг зорьж ФОТО СУРВАЛЖЛАГА бэлтгэлээ. Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнгийн санаачлага, тус хийдийн сүсэгтэн олны хандиваар эдгээр бүтээн байгуулалт хийгджээ. 


 

 

Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэн 
Хүүхдийг төрөхөд нь ламд үзүүлж, ямар ёс заншил үйлдэж, ямар нэр өгөх вэ гэдгийг асуудаг уламжлалт ёс бий. Мөн угаалга гэж нэг чухал зүйл байсан.

Дээр үед лам нар дөнгөж төрсөн хүүхдийн үзээд их энхрий хүүхэд байвал гэрийнх гаднаас дээс уячихаад явчихдаг байсан гэх мэт. Хүүхдэд нэр өгөхөд хүртэл нарийн ёс бий. 

Тэгэхээр уламжлалт зан заншлаа авч үлдэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй учраас “Бэлгэ дэмбэрэлийн өргөө”-г байгууллаа. 

Энэхүү өргөө маань залуучуудад үзүүлэн болохын зэрэгцээ хүмүүс хүсвэл энд ирж хүүхдээ угаах, нэр өгөх зан үйлийг хийх боломжтой. Гэхдээ заавал энд ир гэсэн үг биш.

Залуучуудад үлгэр дуурайл болж, ийм зүйл байдаг гэдгийг харуулъя гэсэн үүднээс байгуулсан өргөө байгаа юм. 

Үзэсгэлэнт эх буюу “ЗЭЭ-МАА” цэцэрлэг

Тус цэцэрлэг нь таван бүлэгтэй, зуу гаруй хүүхэд хүмүүжих боломжтой юм байна. “Хайрлая, Хүндэлье, Инээмсэглэе” уриатай тус цэцэрлэгт мэргэжлийн багш нар ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаа эхлүүлээд удаагүй байгаа ч гэсэн хүүхдүүдэд тав тухтай орчинг маш сайн бүрдүүлсэн байна лээ.

 

Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг захирал Ц.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Түвдэнпэлжээлин хийдийн дэргэдэх “ЗЭЭ-МАА” цэцэрлэгийн онцлог юу вэ?

-Манай цэцэрлэгийн гол онцлог нь хүүхэд бүрийг хайрлаж, хүн болгоныг хүндэлж, харилцааны ёс зүйг эрхэмлэсэн хүүхэд төвтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа. Одоогоор манайд хоёр бүлэг хичээллэж байна. 1.3-2 настай хүүхдийн бага анги, 4,5 настай хүүхдийн ахлах анги байгаа. Мэргэжлийн багш нар мөн сувилахуйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн туслах багш нар байгаа.

Хэдийгээр хийдийн дэргэд байгаа, үүсгэн байгуулагч нь Хамба лам Ж.Гончигсүрэн ч гэсэн шашны ямар нэгэн үйл ажиллагаа цэцэрлэг дээр явагдахгүй. Харин зан заншил, өв уламжлал, соёлоо хадгалж үлдээсэй гэсэндээ хүүхдэд тэр талын хичээлийг илүү түлхүү орно гэдэг утгаараа давуу тал байж болох юм.  

-Хийдийн дэргэд байрлаж байгаа гэдэг утгаараа гадаах орчны хувьд их тайван, аюулгүй харагдаж байна?
-Тэгэлгүй яахав. Манай цэцэрлэг хийдийн хашаанд байрлаж байгаа учраас машин зам, дуу чимээнээс хол л доо. Тоглоомын талбай нь хангаллттай том. Эцэг эхчүүд ч энэ байдлыг анзаарч, бидэнд хэлж байгаа шүү.

-Цэцэрлэгийн санхүүжилтийг хэрхэн бий болгосон бэ?
-Түвдэнпэлжээлин хийд бол Хамба лам Ж.Гончигсүрэнгийн хувийн хийд л дээ. Тэр утгаараа цэцэрлэгийн бүх санхүүжилт Түвдэнпэлжээлин хийдээс гарсан. 

“Лонад гүнсэл” эмнэлэг

Тус цэцэрлэгийн хажууд “Лонад Гүнсэл” нэртэй хүүхэд, харшил, аарцаг нурууны бариа заслын эмнэлэг нээгджээ. Эмнэлгийн үйл ажиллагаа ч мөн эхлээд удаагүй байна.

Энэхүү эмнэлэг нь “ЗЭЭ-МАА” цэцэрлэгийн багачуудыг хяналтандаа байлгахын зэрэгцээ астма, харшлын өвчтэй хүмүүс ирж үйлчлүүлэх боломжтой гэнэ.

Одоогоор хоёр эмч, сувилагч, бариач, үйлчлэгч гээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд үзлэгийн өрөө, тарианы өрөө, физик эмчилгээ, бариа заслын өрөөнүүдтэй юм байна. 

"Лонад гүнсэл" эмнэлгийн үзлэгийн өрөө

"Лонад гүнсэл" эмнэлгийн бариа заслын өрөө

"Лонад гүнсэл" эмнэлгийн тарианы өрөө

"Лонад гүнсэл" эмнэлгийн утлага, физик эмчилгээний өрөө

 

x