
2014 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу он гарснаас хойш ердөө хоёрхон сарын дотор 22 хүүхэд хурдан мориноос унасан гэж Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээлж байсан.
Харин өнөөдөр энэ тоо хэд болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна.
Тэгвэл хурдан морь унаач хүүхдүүдий асуудлыг өнөөдөр л шийдэхгүй бол хэтэрхий хожимдох гээд байгааг сануулж, “Энэрэл хайр” хүүхдийн төлөө ТББ-ын гишүүд өнөөдөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Хурдан морь унаач хүүхдүүдийн 40 хувь нь "Морь унахдаа ихээхэн айдаг" гэж хариулжээ.
Тус байгууллагын ТУЗ-ын гишүүн Л.Гүндалай хэлэхдээ “Насанд хүрээгүй хүүхдээр морь, тэр дундаа хурдан морь унуулж, уралдуулдаг харгис, балмад үйлдэл манай улсаас өөр хаана ч алга байна. Дэлхийн жишгээр бол морин уралдааны морьдыг 60 кг хүртэлх жинтэй насанд хүрсэн хүн буюу жокей нар унадаг.
Бид энэ жишгийг дагаж, хурдан морьдыг томчуудаар унаалах нь хамгийн зүйтэй юм. Тэгэхгүй бол морь унаач хүүхдүүдийн амь нас эрдэлд орж, асуудал нэлээд хүндрээд байна” гэсэн юм.
Мөн тэрбээр хэлэхдээ “Та бүхэн харж байгаа байх. Морь унаач хүүхдүүд дандаа ядарсан айлын хүүхдүүд байдаг. Уяачид хэзээ ч өөрийнхөө хүүхдийг хурдан морины нуруун дээр гаргадаггүй. Эндээс л ямар их эрсдэлтэй ажил болохыг харж болно. Түүнчлэн морь унаач хүүхдүүд гэмтэж, бэртэн амь насаараа хохирсон тохиолдолд уяачдад хариуцлага тооцдог тогтолцоонд шилжих хэрэгтэй” гэж байв.
Өнөөдөр манай улсад жилд дунджаар давхардсан тоогоор 40 мянган хүүхэд хурдан морь унаж уралддаг байна.
120 унаач хүүхдээс судалгаа авахад,
Иймд “Энэрэл хайр” хүүхдийн төлөө ТББ Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хүүхдийн эрхийн тухай хууль болон НҮБ-ын Хүүхдийн сангийн конвенциудыг Монгол Улс зөрчиж байгааг сануулсан бичиг хүргүүлсэн аж.
Мөн Монголын морин уяачдын тэргүүн М.Энхболдод хурдан морьдыг хүүхдээр унуулдаг энэ үйлдлээ зогсоо гэсэн шаардах хуудас өгч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ч давхар явуулсан байна.
Хоёрхон сарын дараа улсын их баяр наадам эхлэх гэж байгаа тул дээрх шаардах бичгийнхээ хариуг хоног тоолон хүлээж байгаагаа “Энэрэл хайр” хүүхдийн төлөө ТББ-ын ТУЗ-ын гишүүн Л.Гүндалай хэлсэн. Хэрэв шаардлагын хариуг өгөхгүй, дорвитой арга хэмжээ авахгүй бол дараа дараагийн арга хэмжээг ТББ-ын зүгээс явуулах болно гэж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!