АЙЧИ НАГОЯ 2026: И-Спортын "Mobile Legends: Bang Bang" төрлөөр Монголын баг ХҮРЭЛ МЕДАЛЬ зүүв
Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын и-спорт буюу цахим спортын "Mobile Legends: Bang Bang" төрлөөр манай залуус хүрэл медаль хүртлээ.
Нийт 11 улсын 63 тамирчин өрсөлдсөн уг төрөлд Монголын баг хэсэгтээ Камбожийг буулган авсан юм.
Улмаар шөвгийн наймд Хонконгийг 2:0-ээр илүүрхсэн ч хагас шигшээд Индонезийн багт 0:2-оор ялагдлаа.
Энэ тэмцээний аваргын төлөө Мьянмар залуус Индонезийн эсрэг тоглохоор болжээ.
Ингэснээр Монголын шигшээ баг нэг алт, дөрвөн хүрэл медалиар 26 дугаар байранд бичигдэж эхэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
