АЙЧИ НАГОЯ 2026: К.Ёолк Монголын багийн 27 дахь АЛТАН МЕДАЛИЙН эзнээр тодров

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат (Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо)

Азийн наадмын жүдогийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 20 жүдоч зодоглосноос Монголын Кадирбекийн Ёолк алтан медаль хүртлээ.

Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт, өдгөө 26 настай К.Ёолк эхний тойрогт хийлээд Афганистаны Хикматуллах Рахмани, Тажикистаны Нурали Эмомали, Казахстаны Гусман Кыргызбайев нарыг дараалан ялаад алтан медалийн төлөө Абдурахим Нутфиллоевыг буулган авлаа.

Ингэснээр манай жүдоч К.Ёолк энэ удаагийн Азийн наадмаас Монголын багийн анхны, нийт 27 дахь алтан медалийн эзнээр тодорлоо.

Түүнчлэн жүдогийн төрлөөр алтан медаль хүртэж буй найм дахь тамирчин юм. Өмнө нь Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од, Д.Нямхүү, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар тивийн наадмаас алтан медаль хүртэж байлаа.