АЙЧИ НАГОЯ 2026: К.Ёолк шигшээд, Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар хүрлийн төлөө өрсөлдөнө
Японы Нагоя хотын Айчи олон улсын ордонд өнөөдөр жүдогийн төрөл эхэллээ.
Уламжлал ёсоор тэмцээн эмэгтэйчүүдийн 48, 52 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66 кг жинд барилдаан эхэлж байна.
Тэднээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Казирбекийн Ёолк шигшээд шалгарлаа.
Эхний даваанд хийлсэн манай тамирчин Афганистаны Хикматуллах Рахманиг цэвэр ялаад Тажикистаны Нурали Эмолиг вазаригаар буулган авсан юм.
Улмаар хагас шигшээд Казахстаны Гусман Кыргызбайевыг вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтой барилдахаар болжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ганбаатарын Наранцэцэг Энэтхэгийн Асмита Дейтэй, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Уранзаяа БНХАУ-ын Аоюү Шүтэй хүрэл медалийн төлөө барилдахаар учраа таарав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
