АЙЧИ НАГОЯ 2026: Хятадууд 143 алтан медальтай бол Монголын шигшээ баг нэг хүрэлтэй байна
Японд үргэлжилж байгаа Азийн наадам өндөрлөхөд хэдхэн хоног үлдлээ.
Одоогоор БНХАУ-ын баг 143 алт, 63 мөнгө, 49 хүрэл медалиар тэргүүлж байна. Тэдний ард япончууд нийт 183 медаль авснаас 45 нь алт бол БНСУ-ын баг 24 алт, 27 мөнгө, 45 хүрэл медальтай байгаа юм.
Харин манай улсын хувьд дугуйчин Сайнбаярын Жамбалжамц цуваа гараанд хүрэл медаль хүртээд буй. Түүнчлэн боксчин Хархүүгийн Билгүүнсайхан хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангаад байна. Тэрбээр өнөөдөр Японы тамирчин Рүи Ямагүчитай өрсөлдөх хуваарьтай.
Өнөөдрийн байдлаар 40 улс ямар нэгэн медаль хүртжээ. Монгол Улс нэг хүрэлтэйгээр 36 дугаар байранд Бангладеш, Бруней, Лаос, Сирийн хамт жагсаж байна.
Энэ удаагийн наадамд медаль авч амжаагүй улсууд
- Бутан,
- Мальдив,
- Палестин,
- Зүүн Тимор,
- Йемен,
- Азийн дүрвэгсдийн баг аж.
Өнөөдөр Монголын багийн гол төрлүүд болох чөлөөт, сонгомол болон жүдогийн төрлүүд эхэлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
