“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголыг төлөөлөн оролцох бүтээлээр “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино сонгогджээ
Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг шалгаруулсан талаараа мэдээлжээ. Тус мэдээлэлд:
“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо"-ны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажиллалаа.
Тус хороо нь ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцаж 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр санал хураалтыг эцэслэн 99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) уран сайхны киног шалгарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
