Huawei эрчим хүчний салбарын шинэ үеийн технологи, шийдлүүдээ Монголд албан ёсоор танилцууллаа
Технологийн салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг Huawei эрчим хүчний салбарт зориулсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн, технологийн шийдлүүдээ Монгол Улсад албан ёсоор танилцууллаа.
Ногоон эрчим хүчний шинэ үеийг технологиор дэмжинэ
Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч буй энэ үед технологийн шинэчлэл нь салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж байна.
Huawei нь ногоон эрчим хүчний салбарт өндөр үр ашиг, найдвартай ажиллагаа, ухаалаг удирдлагыг хослуулсан бүтээгдэхүүн, шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлж ирсэн. Технологийн хөгжлийн хурдацтай өөрчлөлтийг даган бүтээгдэхүүн, системийн шийдлүүдээ тогтмол шинэчилж байгаа нь тус компанийн онцлог юм.
Судалгаа, хөгжүүлэлтэд оруулсан хөрөнгө оруулалт нь технологийн давуу талыг бий болгодог
Huawei-ийн өрсөлдөх давуу талын нэг нь судалгаа, хөгжүүлэлт (R&D)-д тогтмол, өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг явдал юм. Ингэснээр эрчим хүчний салбарын шинэ хэрэгцээ, технологийн өөрчлөлтөд нийцсэн бүтээгдэхүүн, шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлэх боломж бүрддэг.
Технологи богино хугацаанд хурдацтай шинэчлэгдэж байгаа өнөө үед хэрэглэгчийн хувьд зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн сонгохоос илүүтэй урт хугацаанд үнэ цэнээ хадгалах, цаашдын технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллах боломжтой шийдэлд хөрөнгө оруулах нь чухал болж байна.
Энэ зарчмын хүрээнд Huawei бүтээгдэхүүнээ зөвхөн нэг удаагийн хэрэглээнд бус, хэрэглэгчдэд урт хугацаанд үр ашиг өгөх технологийн хөрөнгө оруулалт байх зорилгоор хөгжүүлж байна.
Ийнхүү Монголын зах зээлд шинэ үеийн бүтээгдэхүүн, шийдлүүдээ танилцуулснаар Huawei нь сэргээгдэх эрчим хүчний салбарын технологийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын ногоон эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




















