“ONE EXPO-2026” барилга, орон сууцны үзэсгэлэн есдүгээр сарын 19, 20-нд зохион байгуулагдана
Барилга, орон сууцны салбарын энэ намрын онцлох арга хэмжээ болох “ONE EXPO-2026” барилга, орон сууцны үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн нь орон сууц худалдан авахаар төлөвлөж буй иргэдийг барилгын салбарын тэргүүлэх компаниудтай шууд холбож, орон сууцны төсөл, үнэ, нөхцөл болон санхүүжилтийн боломжийн талаар нэг дороос мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
“ONE EXPO-2026”-д оролцсоноор иргэд орон сууц худалдан авахтай холбоотой банк, даатгал болон санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах, мөн ипотекийн зээлийн хүсэлт гаргах боломжтой. Зохион байгуулагчдын мэдээлснээр, шаардлага хангасан иргэдэд ипотекийн зээлийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Барилгын шилдэг 50 төсөл оролцоно
Үзэсгэлэнд Монгол Улсын барилгын салбарын тэргүүлэх компаниуд болох Жигүүр Гранд ХХК, Хурд ХХК, ТЭСО ПРОПЕРТИЙЗ ХХК, Эко Констракшн ХХК зэрэг 50 шилдэг аж ахуйн нэгж оролцож, хэрэгжүүлж буй орон сууц, үл хөдлөх хөрөнгийн төслүүдээ олон нийтэд танилцуулна.
Оролцогч компаниуд үзэсгэлэнгийн үеэр төслүүдээ онцгой үнэ, уян хатан нөхцөлөөр санал болгох бөгөөд орон сууц худалдан авагчдад төслүүдийг харьцуулан сонгох, борлуулалтын мэргэжилтнүүдээс шууд мэдээлэл авах боломж бүрдэх юм.
Орон сууц худалдан авах үйл явцыг нэг дор төвлөрүүлнэ
“ONE EXPO-2026”-ийн гол онцлог нь орон сууц худалдан авахад шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхэд оршино. Иргэд барилгын компаниудын төслүүдтэй танилцахаас гадна банк, даатгал болон санхүүжилтийн байгууллагуудаас зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.
Мөн зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд оролцогч компаниудыг үзэсгэлэнгийн байр, талбайгаар үнэ төлбөргүй хангаж байгаа нь барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх боломжийг нэмэгдүүлж байгааг онцоллоо.
Жил бүр зохион байгуулах зорилготой
“ONE EXPO” барилга, орон сууцны үзэсгэлэнг АНУ-д төвтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлалын Realty ONE Group-ийн албан ёсны франчайз эзэмшигч Realty ONE Group Mongolia зохион байгуулж байна.
Зохион байгуулагчдын зүгээс “ONE EXPO”-г цаашид жил бүр тогтмол зохион байгуулж, орон сууц худалдан авагч болон барилгын салбарын компаниудыг холбосон нэгдсэн талбар болгон хөгжүүлэхээр зорьж байна.
УТАС: 99080140
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
