Сурагчид сурах бичгээ “хаагаад” баруун болон зүүн хилийг зориод ирлээ

СУРТАЛЧИЛГАА
5 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Зарим зүйлийг танхимд, самбар дээр шохойгоор бичээд ойлгоход үнэхээр бэрх. Ялангуяа хил, эх орон гэдэг зүйлийг илүүтэй ойлгох, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэхэд ердөө сурах бичгийн цөөн хэдэн хуудаснаас мэдэх нь хангалтгүй үе бий. Ялангуяа 19, 20-хон настай цэрэг эрс эх орныхоо төлөө амиа золин тулалдаж байсан Байтаг Богд, Бүдүүн Харгайт болон Халх голын түүхийг яг тэр цуст хөрсөн дээр нь зогсож, нүдээр харж, чихээр сонсон байна гэдэг юу юунаас илүү бодит хичээл байх нь гарцаагүй.

Боловсролыг ямагт дэмжигч "Сайн Электроникс" компани Нийслэлийн ЕБС-ийн 1-р сургуулийн 11, 12-р ангийн 450 гаруй сурагч, 20 орчим багш, ажилтнуудад танхимаас гаднах энэхүү ховор боломжийг олгож, "Эх орны дархан хил" хээрийн танин мэдэхүйн төсөлт хичээлийг амжилттай хэрэгжүүллээ.

зураг
 

Энэхүү судалгаа хичээл 9 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд зөвхөн нэг чиглэлээр хязгаарлагдсангүй. Нэг хэсэг нь Хэнтий, Дорнодоор дамжин түүхт Халх гол руу аялсан бол, нөгөө хэсэг нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудыг дамжин нийт 2000 гаруй километр замыг туулан Байтаг Богд, Бүдүүн Харгайтыг зорьсон юм.  

Энэ бол зүгээр нэг ангийн аялал биш байв. Сурагчид урт замын турш онгон дагшин байгаль, торгон хил, хилийн бүс нутаг болон заставын өдөр тутмын амьдралтай бодитоор танилцсан. Мөн хилчдийн ашигладаг зэвсэг техник, хувцас хэрэглэлийг өөрсдийн биеэр үзэж, жагсаалын талбайн уур амьсгалыг ч мэдрээд зогсохгүй, Бодончийн хавцлаар аялж, Захчин болон Торгууд түмний ахуй соёлтой танилцахын сацуу говь, хангай хосолсон экосистемийн ялгааг ажиглаж, хариуцлагатай аяллын зарчимд биеэр суралцлаа.

зураг
 
зураг
 

"Эх орны дархан хил" төсөлд хамрагдсан сурагчид аяллаа дүгнэн түүх, газарзүй, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийн видео тайлан, ханын сонин, танилцуулга хэлбэрээр үзсэн хичээлээ хамгаалах юм.

зураг
 

Сурагчдад хил, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг илүүтэй ойлгож, эх оронч сэтгэлгээг бодитоор мэдрүүлэхийг зорилгоо болгосон энэхүү аялалд "Сайн Электроникс" компани дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монголын ирээдүй болох хүүхэд багачуудын боловсролыг цаашид ч үргэлжлүүлэн дэмжсээр байх юм.

Фэйсбүүк: Sain Electronics

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.